Монголын үндэсний спортын их наадам наймдугаар сарын 10-13 ны өдрүүдэд Хүй долоон худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж байна. Тус наадмын хүрээнд үндэсний сурын харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Морьт харваа, Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа, Морин өртөө уралдаан болох юм. Үүнээс гадна Монголын биет бус соёлын өвийг хэрхэн ард иргэдэд сурталчлах, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх талаарх зорилго, чиглэлийг баримталсан сурталчилгааны ажлууд болно.