Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дүн албажаагүй байна DNN.mn

Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа.

“Энэ жил төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд нийт 30,000 орчим шинэ оюутнаар нэмэгдэх бөгөөд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримтална” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь хэлж байсан юм.

АШУҮИС-ийн шинэ элсэгчийн сургалтын төлбөр дээд тал нь 117,610 төгрөг байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн энэ хичээлийн жилийн нэгдүгээр курсийн оюутны төлбөр аль ангид орсноос шалтгаалан нэг кредит нь 40,700-117,610 төгрөгийн хооронд байна.

зураг

зураг

зураг

ШУТИС-ийн сургалтын төлбөртэй холбоотой тушаал гараагүй байна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тухайд, шинээр элсэгчийн нэг кредитийн төлбөр 138,000 төгрөг, 2019-2021 онд элссэн оюутнуудынх 105,056 төгрөг, 2018 болон түүнээс өмнө элссэн оюутнуудынх 95,325 төгрөг болж нэмэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд гараад байгаа.

зураг

Дээрх үнийн талаарх мэдээлэл бодитой эсэхийг тус сургуулийн элсэлт бүртгэлийн мэдээллийн ажилтантай холбогдож асуухад, одоогоор төлбөртэй холбоотой тушаал шийдвэр ирээгүй байна. Албан ёсоор тушаал шийдвэр нь гарсны дараа буюу наймдугаар сарын 15-наас хойш тодорхой болно” хэмээн хэлэв.

МУИС-ийн сургалтын төлбөрт одоогоор өөрчлөлт ороогүй байна

МУИС-ийн тухайд хамгийн сүүлд, Удирдах зөвлөлийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд түүнээс хойш одоогоор өөрчлөлт ороогүй байгаа аж.

Батлагдсан төлбөрийн хэмжээнээс харвал, тухайн оюутан ямар ангид элсэн орсноос шалтгаалан 60,800-120,800 төгрөгийн хооронд байна.

зураг

МУБИС-ийн сургалтын төлбөр 78,000-92,000 төгрөг байна

Монгол Улсын боловсролын их сургуулийн дотуур утсаар холбогдоход, аль ангийн оюутан гэдгээс шалтгаалан нэг кредитийн төлбөр 78,000, 86,000, 92,000 төгрөг байгаа гэдгийг хэллээ.

Харин тус сургуулийн Сургалтын албаны ажилтан “Энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл хараахан тодорхой биш байна” хэмээн хэлсэн юм.

ХААИС-ийн нэг кредитийн төлбөр 100,000-135,000 төгрөг байна

Хөдөө аж ахуйн их сургуулийн элсэлтийн албатай холбогдоход ямар ангид орсноос шалтгаалан кредитийн төлбөрийн үнэ харилцан адилгүй бөгөөд ерөнхийдөө 100,000-135,000 төгрөгийн хооронд байгаа гэдгийг хэллээ.

СУИС-ийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээ тодорхой болоогүй

Соёл урлагийн их сургуулийн төлбөртэй холбоотой мэдээлэл одоогоор тодорхойгүй болоогүйг тус сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх мэргэжлийн багш хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *