Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт ​“Даншиг наадам-Хүрээ цам 2022” болж байна DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэлж байна.

Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг болно.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулах юм.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *