Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

8 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим голууд үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн төв болон зүүн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *