Categories
мэдээ нийгэм

Гэрлэлт цуцалсан маргаан 3.6 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4690 хэрэг шийдвэрлэсний 2823 (60.2 хувь) нь гэрлэлт цуцалсан, 331 (7.1 хувь) нь эцэг тогтоосон, 1297 (27.7 хувь) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 16 (0.3 хувь) нь эцэг, эх байх эрх хассан, 23 (0.5 хувь) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, 200 (4.3 хувь) нь бусад хэрэг байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42 (0.9 хувь)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7 хувь)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6 хувь)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1 хувь)-ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2 хувь байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *