Өмнөд Солонгост ажил хөдөлмөр эрхэлж байсан Монгол улсын иргэн ослын улмаас амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал Ганвондо мужийн Ганнюн хотод болсон поп од PSY-ийн тоглолтын дараа тайзыг буулгах үеэр 20 орчим насны монгол залуу өндрөөс унаж амиа алдсан байна.
Орон нутгийн онцгой байдлын алба хохирогчийг Ням гарагийн 15:53 цагийн үед 15 метр өндөр гэрэлтүүлгийн цамхаг дээрээс халтирч унасан тухай мэдээлжээ.
Хохирогчийг даруй эмнэлэгт хүргэсэн ч зүрх нь зогссон байна.
Орон нутгийн цагдаагийн байгууллага уг осолд ажил олгогч буруутай эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ. PSY-ийн тоглолт Бямба гарагийн орой Ганнюн хотын спорт цогцолборт зохион байгуулагдсан юм байна.
Түүний P-Nation агентлаг гаргасан мэдэгдэлдээ талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд ажил явдалд нь чадах бүхнээрээ туслахыг амлажээ.
PSY-ийн эх орондоо зохион байгуулж буй “Psy Soak Show 2022” аялан тоглолт долдугаар сарын 9-ний өдөр Инчонд хотод эхэлсэн юм байна.
Эх сурвалж: naver.com