Наймдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, харин Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дундажаа 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөлвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бөгөөд Хэнтий нуруу орчмоор ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.