Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Голын усанд осолджээ

Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн сумын нутагт нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг Лхагва гарагийн 16:33 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид өчигдрийн 05:00-20:40 цагт хүртэлх хугацаанд голд живсэн 45 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас 40 км хүртэл голын усаар завиар урсаж хоёр удаагийн давтамжтай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр 05:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *