Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Хэнтий нуруунаас эхтэй Туул, Ерөө, Хэрлэн мөн Орхон, Сэлэнгийн дунд хэсгээр голын усны түвшин долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна. Мөн Хэрлэн голын эхээр, Үүр, Хархираа, Улз, Халх голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *