Монголын Хөрөнгийн биржид 7 дугаар сарын 18-22-нд 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,578,064,261.2 төгрөгийн арилжаа хийв. Хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 61 компанийн 3.6 сая ширхэг хувьцааг 1,014,345,970.88 төгрөгөөр арилжлаа. Багцын арилжаагаар 11,666 нэгж эрхийг 408.3 сая төгрөгөөр арилжжээ.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 784 ширхэг бондыг нийт 109,029,310 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 205,850 ширхэг нэгж эрхийг 46.3 сая төгрөгөөр арилжив. 7 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,958,593,980,659 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33736.22 нэгж болж, өмнөх 7 хоногоос 0.94 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин өнөөдөр 36 ХК-ийн 625,765 ширхэг хувьцааг 293.17 сая төгрөгөөр арилжив. 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. “Монгол савхи” (UYN+14.88%), “Ард кредит ББСБ” (ADB+13.82%) болон “Ард Даатгал” (AIC +13.00%)-ын хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол “Улсын их дэлгүүр” (UID-11.77%), “Дархан нэхий” (NEH-8.13%) болон “Тахь-ко” (TAH-5.26%)-ийн ханш хамгийн их уналттай байлаа.