Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон эмэгтэйг 6 дахь өдрөө эрэн хайж байна DNN.mn

Сураггүй болсон эмэгтэйг 6 дахь өдрөө эрэн хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг, “Аржанчивлан” гэх газраас баяр наадмын өдөр буюу 2022.07.11-нээс 12-нд шилжих шөнө “Машинд унтана” гэж гараад, сураггүй алга болсон эмэгтэйг цагдаагийн байгууллага зургаа дахь өдрөө эрэн хайж байна.

Сураггүй болсон эмэгтэй 28 настай, 168 см өндөртэй, 80 орчим жинтэй, цайвар царайтай, давхраатай нүдтэй аж. Тэрбээр алга болох үедээ цайвар цэнхэр өнгийн үслэг цамц, цагаан канттай, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан пүүзтэй байжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний талаарх ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах бөгөөд түүнийг харсан хүн байвал 7027102, 89105454 дугаарт мэдээлэхийг хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *