Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Тэгү хотод “Нарлаг Монгол” наадам боллоо DNN.mn

БНСУ-ын Тэгү хотод “Нарлаг Монгол” наадам 2022 оны долоодугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү наадмын арга хэмжээг “Тэгү хот дахь Монголчуудын холбоо”-ноос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж, Пусан хотод суугаа Консулын газар дэмжин ажилласан байна.
Наадмын нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, зохион байгуулсан хамт олон болон дэмжин ажилласан байгууллага хамт олонд Талархлын бичиг, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэлээ.
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмын энэ удаагийн арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж БНСУ-ын талаас Үндэсний Ассемблейн гишүүн Хун Сог Жүн, Тэгү хотын Дальсо дүүргийн Засаг дарга И Тэ Хүн, Дальсо дүүргийн ИТХ-ын Дэд дарга И Ёнг Э, төлөөлөгч Хван Сүн Жэ, Хо Ши Ён нарын хүндэт зочид уригдан оролцлоо гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *