Categories
мэдээ нийгэм

“Playtime”-д оролцсон 20 гаруй хүнийг хар тамхины хэргээр шалгаж байна DNN.mn

Плэйтайм 2022

Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Playtime” хөгжмийн фестивальд оролцсон зарим хүнийг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгалт явуулахад 20 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.

Түүнчлэн, тэдний дундаас артист 168 буюу Х.Тэнгис, “Vanquish” хамтлагийн Пангасс, DJ OJ буюу О.Ганболд нар хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон талаар Zindaa.mn сайт мэдээлжээ.

“Playtime” фестиваль цар тахлын хоёр жилд завсарлаж, өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Үүний өмнөх буюу 2019 оны фестивалийн үеэр рок хамтлагийн 19 настай гитарчин хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож, ял авч байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *