Ардын хувьсгалын түүхт 100 жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас олон шинэ улсын цолтнууд төрлөө. Тодруулбал, дөрвөн шинэ улсын харцага цолтон, гурван шинэ улсын заан цолтон төрөв. Харцага цол харайдаг цол гэж ярьдаг дээрх бөхчүүд ирэх жил цолоо ахиулах өндөр боломжтой.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,
- Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ. МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик,
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл,
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий.