Categories
мэдээ нийгэм

Наадмаар улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 794 байцаагч ажиллана DNN.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллах юм байна. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллуулах ажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл хангажээ.

Иргэд санал хүсэлт, гомдол, мэдээллээ Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож өгөх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *