Categories
мэдээ нийгэм

​Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудсан этгээдийг саатуулжээ DNN.mn

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр буюу баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар “NHK” мэдээллээ. Их хэмжээний цус алдаж зүрх нь зогссон байдалтай хэмээн мэдээлж буй юм. Ар нуруунаас нь хоёр удаа буудсан бөгөөд халдлага үйлдсэн этгээд Ямагами Тэцюүяа гэгч нь 42 настай, зориуд тайрсан буутай байжээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас саатуулаад буй юм. Шинзо Абэг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд яаралтай арга хэмжээ авч байгаа юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *