Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 59 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын
- 30 нь Улаанбаатар хотод,
- 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,543 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уулд гурав, Дорноговьд нэг, Орхонд найм, Ховдод тав, Өмнөговьд ес, Увсад гурав бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 127 хүн эдгэрсэн бол одоогоор 744 хүн хяналтад байна.