Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-нд эхэлнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-ны 9.00 цагт Хүй 7 худагт эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооноос хурдан морь бүртгүүлэх зохицуулалтын талаар доорх тайлбарыг гаргасан байна. Үүнд:

1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;

2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;

3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.

4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.

5. Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.

6. Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжинэ.

7. Энэ сарын 7-ны 9.00 цагаас 9-ний 22.00 цаг хүртэл бүртгэнэ.

8. Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа болон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна. Уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулах юм. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт хандаж шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээнэ. Уралдааны өмнө шийдвэрлүүлэхгүйгээр хасагдвал уралдаан зохион байгуулагчид ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авахгүй гэж Хурдан морьны салбар хорооны дарга З.Болдбаатар мэдээллээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд Хүй долоо хутагт эхэлнэ. Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Энэ жил уламжлалт ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөн долдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно” гэлээ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *