Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эдгээрийн нэг Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үргэлжлэл 248.3 авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ гэж Монгол Улсын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.