Улсын хэмжээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байна.
Үүнд:
- А-80 авто бензин 9,773 тонн буюу 59 хоног
- АИ-92 авто бензин 53,945 тонн буюу 40 хоног
- АИ-95 авто бензин 5,636 тонн буюу 42 хоног
- ДТ 68,505 тонн буюу 25 хоног
- Онгоцны түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Тодруулбал А-80 автобензин 2,520 тонн, АИ-92 автобензин 28,466 тонн, АИ-95 авто бензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа бөгөөд АИ-92 авто бензиний 30, АИ-95 авто бензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу нөөц хэвийн гэв.