Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.22/ болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Оюу толгойн хэлэлцээний үр дүнг бодит ажил хэрэг болгох үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан талаар мэдээллээ. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар урт хугацааны хэлэлцээ хийж, тодорхой агуулгууд дээр тохироод байгаа билээ.
Тэгвэл шинэчлэн байгуулсан тус ажлын хэсэгт:
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Сангийн сайд Б.Жавхлан
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ББат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын сайд нар багтжээ.
Үүнээс гадна:
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо
- “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат
- ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар багтсан байна.