“Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо” нийгмийн хариуцлагын хүрээнд “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Амьдрал бэлэглэе аян”-ыг 4 дэх жилдээ 2022 оны 6 сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дөрвөн жилийн хугацаанд нийт 71 ББСБ-ын 910 ажилтан албан хаагч оролцож 3000 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭД байна. Энэ удаагийн аяны онцлог нь орон даяар зэрэг өрнөж Холбооны гишүүн 20 ББСБ-ын 320 гаруй ажилтан хамрагдаж 1000 нэгж цуглуулснаар, 1000 хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.
Аяны сүүлийн өдөр ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр ББСБ-ын төлөөллийг хүлээн авч уулзан уг аяныг жил бүр өргөн хүрээг хамарч идэвхтэй оролцдогт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
МББСБХолбоо болон ЦССҮТ-ийн зүгээс Цусаа хандивлаж амьдрал бэлэглэсэн хүндэт донорууддаа талархал илэрхийлье.
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо |
Транскапитал ББСБ |
БИД Санхүүгийн нэгдэл ББСБ |
Бичил Глобус Финанс ББСБ |
Очир Ундраа ОМЗ ББСБ |
Газаркапитал партнерс ББСБ |
Кловер ББСБ |
Начин Заан Финанс ББСБ |
Централ Капитал ББСБ |
Инвескор Хэтэвч ББСБ |
Шийдэл Финанс ББСБ |
Гэрэлфинанс ББСБ |
Энт Кредит Инвестмент ББСБ |
Ивээл Инвест ББСБ |
Есөн Шижир Инвест ББСБ |
Дүгэрэг ББСБ |
Омни Капитал ББСБ |
Нэт Капитал Финанс Корпораци ББСБ |
Мобифинанс ББСБ |
Ахим ББСБ |