Экспортод нийт 4.1 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар мөн өсжээ.
Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 83 хувийг эзэлжээ. Гол нэрийн барааны экспортыг доорх зургаас харна уу.
2022 оны эхний таван сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 87.5 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 75.4 хувь, самнасан ноолуурын 83.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.
Монгол Улс дэлхийн 56 оронд бараа экспортолсноос
- БНХАУ-д 81.4 хувь,
- Швейцарт 10.8 хувь,
- Сингапурт 4.7 хувь тус тус ногдож
нийт экспортын 96.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.