Монгол Улс энэ оны эхний таван сард 5.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх сараас 1.9 сая тонноор өссөн дүн бол өнгөрсөн оны эхний таван сарын экспортоос 2.9 тонноор буурсан үзүүлэлт байна.
2022 оны Төсвийн тухай хуульд тусгаснаар Монгол Улс 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч биет хэмжээгээр 5.7 сая болж, гүйцэтгэл эхний таван сард 15 хувьд хүрлээ.
Эр сурвалж: ГЕГ
Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ өссөн байна. Оны эхний таван сарын байдлаар 610,000 тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2020 оны мөн үеэс 9.9%, 2021 оны мөн үеийнхээс 24.5% өссөн дүн юм.