Categories
мэдээ нийгэм

ТЦА: Ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 14.53 цагт Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн баруун замд Т.Приус маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Т.Марк-2, Т.Приус маркийн автомашинуудыг мөргөсөн гэх зам тээврийн ослын дуудлага ирсэн байна. Одоогоор урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй хэмээв. Ослын газрын үзлэг хийж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *