Categories
гадаад мэдээ

Европын холбоо цалингийн доод хэмжээг сайжруулахаар болов DNN.mn

Европын холбоо цалингийн доод хэмжээг сайжруулахаар болов

Европын холбооны гишүүн орнууд цалингийн доод хэмжээг зохистой амьжиргааны төвшинд холбон, сайжруулах тохиролцоон хүрлээ. Ингэснээр бага цалинтай ба амьжиргааны төвшин доогуур хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэх аж. Бүх орнуудын цалингийн доод хэмжээ харилцан адилгүй ч амьжиргааны төвшинд уялдуулан хөлсний хэмжээг нэмснээр эдийн засагт эерэг үзүүлэлт гаргана гэж үзэж байна.

Жишээ нь Германы парламент аравдугаар сараас эхлэн цагийн 9.82 еврогийн (8.40 фунт) хөдөлмөрийн хөлсийг 12 евро (10.25 фунт) болгон нэмэгдүүлэх саналыг дэмжсэн байна. Люксембург хамгийн өндөр буюу цагийн 13.05 еврогийн цалинтай бол Ирланд, Нидерланд, Герман, Бельги удаалж байна. Болгар улс хамгийн бага буюу цагийн 2.19 евротой ба Унгар, Румын улс удаалж байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний шинэ дүрэм нь хөдөлмөрийн нэр төрийг хамгаалж, хөдөлмөрийн хөлсөө бүрэн үнэлүүлж байх болно” гэж хэлэв. Европын парламентын хэлэлцээч Агнес Жонгериүс тус хэлэлцээр нь бага цалинтай хүмүүс болох дэлгүүр, шуудангийн ажилчид, цэвэрлэгч нар хөдөлмөрөө зохих ёсоор нь үнэлүүлж, амьжиргааны доод төвшнөөс гаргах зөв шийдэл гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *