Засгийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг 2024 онд бүрэн хийж дуусгах үүргийг хотын удирдлагуудад өгсөн. Энэ дагуу оруулж ирсэн эхний ээлжийн 60 автобус өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазаас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай.