Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ маргаашнаас үйлчилж эхэлнэ DNN.mn

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр буюу маргаашаас эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. Үүнд:


ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/


ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/


ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/


Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *