Улсын хэмжээнд 2021 онд техникийн улсын үзлэгт хамрагдсан 723,214 автомашин байна.
Энэ нь өмнөх оноосоо 11.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Автомашиныг насжилтаар нь авч үзвэл,
- 0-3 жил буюу шинэ автомашин 1.8 хувь,
- 4-6 жилийн насжилттай автомашин 2.4% байгаа бол
- 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 87.6%-ийг тус тус эзэлж байна.
Харин замын хөдөлгөөнд оролцож буй хамгийн түгээмэл автомашинууд нь Toyota Prius, Hyundai Porter, Toyota Land Cruiser, Toyota Harrier зэрэг байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэв.
Сонирхуулахад, манай улсад 2021 оны эцсээр Toyota Prius загварын 162,688 автомашин хөдөлгөөнд оролцож байснаас 95% буюу 156,111 нь 10-аас дээш жилийн насжилттай байжээ.