Хүүхдийнхээ буйл салстыг төрсөн цагаас нь эхлэн ариутгасан самбай /марль/-г усаар норгон, зөөлөн арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Шүд шүдлэхээс өмнө шүд шүдлэсний дараа энэ аргаар үргэлжлүүлэн буйл, шүдийг цэвэрлэж болно.
• Шүд шүдлэх үед хаздаг зөөлөн тоглоом хазуулж шүдлэлтийг дэмжинэ.
• Та хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйн талаар аль болох эрт буюу сүүн шүд шүдлэж эхлэх үеэс шүдний эмчид хандан, сүүн шүдийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө авч эмчийн байнгын хяналтад байх хэрэгтэй.
• Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ амны хөндийн байдлыг байнга ажиглаж, дээд уруулыг сөхөж үзэх аргаар буйл шүдийг хэвийн эсэхийг тогтмол шалгаж занших, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.
• Сүүн шүдний шүдлэлтийн дарааллыг загвараас харж мэддэг болох нь зүйтэй.