Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани үйл ажиллагаа явуулж байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

Эдгээр компаниуд I улиралд давхардсан тоогоор нийт 1621 удаагийн хэлцлээр 275.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдсан байна. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад худалдсан талбайн хэмжээ 45 хувиар багассан ч үнийн дүнгийн хувьд 15.3 хувиар өссөн байна.

Цар тахлын үеийн хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, орон сууцны ерөнхий өсөлтөд нөлөөлсөн гэж салбарынхан үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны статистик мэдээллээр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээл мөн л өссөн байна. 2022 оны эхний улиралд 12.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 61.3 мянган м.кв талбайг зуучлан түрээсэлсэн нь өмнөх улирлаас талбайн хэмжээ буурсан боловч үнийн дүнгийн хувьд өсжээ.

Сүүлийн таван улирлаас 2021 оны IV улиралд нийт түрээсэлсэн талбайн хэмжээ хамгийн өндөр буюу 93.5 мянган м.кв-д хүрч байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *