Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.

Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20300 гаруй, түүний дотор 900 орчим эмэгтэй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 370 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ​Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр өнөөдөр тохиож байна. 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-нийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дотор томоохон байр суурьж эзэлдэг.

Цэнхэр дуулгатнуудын өдрийг тохиолдуулан зарим сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.

2000 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.

Яг одоо гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.

Энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 880 гаруй эмэгтэй оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн гэрээт алба хаагчид мөн үүрэг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *