Categories
мэдээ нийгэм

Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэд ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдсэн 5 тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.

Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Ийнхүү ял оноохдоо иргэн И.Б-д өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноожээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *