Categories
мэдээ нийгэм

​С.Энхболд: Өдөрт тогтмол 6-аас дээш янжуур татдаг сурагч бий

С.ЭНХБОЛД: Түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн  иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээний талаар судалгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн 4774 сурагч хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн татаж үзсэн байна. Үүний 63.5 хувийг хөвгүүд, 42.7 хувийг охид эзэлж байна. Түүнчлэн хөвгүүдийн 6.4, охидын 4.1 нь өдөрт зургаа ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг гэж гарчээ. Мөн энэ насны 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Энэ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сурагчдын 82.5 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг. 5.4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр үнэгүй авсан гэсэн судалгаа гарсан. Өмнө нь тамхи татаж үзээгүй сурагчдаас ирээдүйд тамхи татах эрсдэлийг тодруулахад тэдний 29.4 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цаашид өртөх магадлалтай гэж үзсэн. Сурагчдын 68 хувь нь тамхины хор хөнөөлийн талаарх сурталчилгааг телевиз, видел, киноноос авсан байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *