Categories
мэдээ нийгэм

НЦУГ: Гар утсаа алдсан 34 хохирогчийг хайж байна DNN.mn

Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид хулгайлах замаар олдсон гар утаснуудыг хямд үнээр худалдан авч зарж борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн ченж Г, А, Н нар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс удаа дараагийн үйлдлээр хулгайлсан гар утаснуудыг худалдан авч хямд үнээр борлуулах гэж байсныг илрүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 38 нэр төрлийн гар утсыг хураан авчээ. Одоогоор дөрвөн гар утасны хохирогч нь тогтоогдсон бөгөөд 34 гар утасны хохирогчийг тогтоохоор ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *