Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн тариаланч гэр бүл энэ жилийн анхны ургацаа авчээ DNN.mn

зураг

Ховд аймгийн залуу тариаланч гэр бүл энэ жилийн анхны ургацаа хураан авчээ.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Залуу тариаланч Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар энэ жилийн анхны ургацаа өнөөдөр авлаа.

Энэ гэр бүл сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байгаа. Талбайн болон хүлэмжийн аж ахуй эрхэлж нийт 18 нэр төрлийн төмс, хүнсний болон нарийн ногоо тариалж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө 460 м.кв талбай бүхий зуны хүлэмжтэй байсан бол 1,040 м.кв болгож өргөжүүлжээ.

Энэ хүлэмждээ яншуй, бууцай, 2-3 төрлийн байцай, ногоон сонгино тариалсан байна. 7 га талбайд суулгахаар нарийн ногооны 120,000 ширхэг үр үрслүүлжээ. Үүнээс гадна хотын гудамж, талбайд тарих цэцгийн 40,000 үрсэлгээг бойжуулаад байна.

Цаашид 1,000 м.кв талбай бүхий өвлийн хүлэмж байгуулахаар бэлтгэлээ хангажээ” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *