Categories
мэдээ улс-төр

М.Оюунчимэг: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье DNN.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэллээ.

Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Цэцэрлэгийн асуудал зоригтой оруулж ирсэнд юуны өмнө талархаж байна. Хоёрдугаарт, буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье. Айл бүр лүү орж, жорлон байгуулах юм шиг буруу ойлголт явсныг бид өчигдөр залруулсан. Дундын шугамын дэд бүтцийг бол төсвөөс гаргуулдаг жишиг бий. Иймд айл бүр лүү оруулж, жорлон барина гэдэг үгийн алдаа гарч бичигдсэн асуудлыг засаж, Улаанбаатар хотын төсөвт дундын шугамын дэд бүтцийг суулгах нь зүйтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *