Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж шигшээ багийн бүрэлдэхүүн болон бусад асуудлаар шийдвэр гаргажээ. Үндэсний шигшээ багт 25 тоглогчийг дуудсан бөгөөд тамирчдыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний баасан гаригт 19:00 цагаас Уран Ган спорт танхимд цуглуулахаар болсон байна.
Үндэсний шигшээ багийн даргаар М.Отгонбаяр ажиллах бол Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Ц.Чинзоригт, н.Алтан-Очир нар ажиллана.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
- О.Сэргэлэн /Хасын Хүлэгүүд/
- Ц.Азбаяр /Хасын Хүлэгүүд/
- Г.Насанжаргал /Хасын Хүлэгүүд/
- Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/
- О.Очирбат /Эрдэнэтийн Уурхайчид/
- Г.Ган-Эрдэнэ /Эрдэнэтийн Уурхайчид/
- Ч.Ихбаяр /Архангай Алтандорнодын Дайчид/
- Б.Сүхбат /Тэнүүн Өлзий Металл/
- Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
- Э.Цэрэнбаатар /IHC Apes/
- Ц.Сэргэлэнбаатар /IHC Apes/
- Ц.Отгонжаргал /Завхан Brothers/
- О.Эрдэнэцогт /Алдар Танан Гарьд/
- А.Тэмүүжин /Алдар Танан Гарьд/
- Б.Болдбаатар /Алдар Танан Гарьд/
- А.Энхбаясгалан /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
- Д.Дөлгөөнмөрөн /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
- Г.Баттөр /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
- М.Өлзий-Орших /Багануур Тулнууд/
- Н.Ганбаатар /Багануур Тулнууд/
- Х.Мөнхтөр /Налайх Bison/
- Ш.Энхийн-Од /Dayton Flyers/
- Н.Батбаяр /Seoul Samsung Thunders/
- Д.Баясгалан /Тайванийн лиг/
Монголын шигшээ баг 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо зургаадугаар сарын эхээр хийх учиртай. Шигшээ баг Тайланд, Малайз, Вьетнам, Таитигийн шигшээ багуудтай D хэсэгт багтсан.