Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг уурын зуухны тогоо авах тендер зарлажээ DNN.mn


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын тамгын газар уурын зуухны тогоо авах тендер зарлажээ. Тодруулбал, 125 сая төгрөгөөр “Уурын зуухны тогоо шинэчлэх” гэсэн нэрээр тендерийн урилгыг гаргасан байна.

Ингэхдээ уурын зуухны тогоо авах хөрөнгийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас авна хэмээн дурджээ.

Мөн “Тендерийг 2022 оны тавдугаар сарын 27 -ны өдрийн 11:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны тавдугаар сарын 27 -ны өдрийн 11:30 цагт зохион байгуулна” хэмээн тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *