Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс 61-ээс дээш насны иргэдийн хамрагдах багц шинжилгээ DNN.mn

61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Хэвлийн хэт авиа,
  7. Бамбайн хэт авиа,
  8. Хөхний хэт авиа,
  9. Зүрхний цахилгаан бичлэг,
  10. Улаан хоолой, ходоодны дуран,
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна. Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно хэмээн Эрүүл мэндийн тухай хуульд заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *