Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна DNN.mn

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Харин энэ жил хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулах хотын даргын захирамж гарчээ.

Захирамжид:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *