Categories
мэдээ цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгийн хурлаар төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Харин АН-ын бүлгийн хурлаар Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн учраас ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, шаардлагагүй сумдыг нэгтгэх хэрэгтэй гээд энэ тухай зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн өнөөдөр дараах байнгын хороод хуралдах товтой байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар

  • Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *