Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой DNN.mn

2022.4.25, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.25, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.45-19.56
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

Аргын тооллын хоёрдугаар сарын 12, Санчир гариг. Билгийн тооллын 11, хэрцгий охин одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8:04 цагт мандан, 18:09 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *