Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ DNN.mn

2022 оны 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэжээ. 2021 онд улсын хэмжээнд 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.3 дахин буурсан байна.

Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй /түймрийн аюултай үе/ хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.

“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн

  • 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр,
  • 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *