Categories
гадаад мэдээ

I-II сард нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсжээ DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого оны эхний хоёр сард 119 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 65хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Засгийн газраас хоёрдугаар сарын 15-наас эхлэн цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж, баар, рестораныг 05.00 хүртэл ажиллахыг зөвшөөрсөн ч нийтийн хоолны салбарын орлого хоёрдугаар сард өмнөх сараас 5.1 хувиар буурсан байна.

Түүнчлэн хоёрдугаар сард зочид буудлын салбарын орлого 19.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 17 хувиар буурчээ.

Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин оны эхний хоёр сард зочид буудлын салбарын орлого 42.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 93 хувиар өсжээ. Үүнд гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 2.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *