Categories
гадаад мэдээ

Шри Ланка дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав DNN.mn

Шри Ланка дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улс дефолт зарлаж магадгүй байгаагаа зээлдүүлэгчдэдээ анхаарууллаа. Тус улс зарим бондын эргэн төлөлтөө түр зогсоогоод байна.

Энэ нь нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны импортыг тасалдуулахгүйн тулд ам.долларын нөөцөө хадгалах болсонтой холбоотой аж. Өрийн бүтцийг шинэчлэх хүртэл бонд эзэмшигч болон зээлдүүлэгч нарт төлбөр хийх явцыг түр зогсоож байгааг Шри Ланк улсын Сангийн сайд мэдээллээ.

Инфляц болон эрчим хүчний хязгаарлалтын улмаас Шри Ланкад эсэргүүцлийн жагсаал газар аваад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *