Categories
мэдээ эдийн-засаг

ХХААХҮЯ: Хаврын тариалалтын улаанбуудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой DNN.mn

Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ үед Монгол Улс хаврын тариалалтад зориулж улаанбуудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтойг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яам мэдээллээ.

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.

Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Тухайлбал: ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаатайгаар, харин гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байгаа ажээ.

ОХУ үр тариа, арвай, хөх тариа, элсэн чихэр зэрэг зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний экспортод түр хугацаагаар хориг тавиад байна.

Энэ хүрээнд ХХААХҮЯ мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдээлж байв.

ХХААХҮЯ: Хаврын тариалалтын улаанбуудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *