Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Хотонт сумын нутагт цасанд суусан хоёр автобусны нэгийг татан гаргажээ DNN.mn

Нийт 89 зорчигчтой, цасанд суусан хоёр автобусны нэгийг татан гаргажээ.

Тодруулбал, өчигдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 11-ний 01:20 цаг Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Шар булгийн даваа” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн 2 автобус цасанд суусан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан нийт 89 зорчигчтой, “Юниверс” загварын хоёр автобус цасанд суусан байсан тул ….АРА улсын дугаартай автобусыг татан гаргасан байна.

Харин ….АРХ улсын дугаартай автобусыг татан гаргах боломжгүй тул үлдээсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн замын зарим даваа, гүвээ, нар үзэхгүй сүүдэртэй хэсгүүдэд халтиргаа гулгаа үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас 21 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга удирдлагуудад замынхаа нөхцөл байдлыг үзэж, шалгах, тухайн орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран халтиргаа гулгаатай хэсэгт аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлийг өгчээ.

Иймд орон нутгийг зорьж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын бүсээ заавал зүүх, хурдаа зөв тохируулан зорчихыг зөвлөж ТЦА-наас зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *