Categories
гадаад мэдээ

Пап лам Украины төрийн далбааг үнсэв DNN.mn

Пап лам Францис долоо хоног бүр иргэдэд хандан үг хэлдэг уламжлалтай бөгөөд энэ удаа үг хэлэхдээ Буча хотоос илгээсэн Украины төрийн далбааг үнсэн олон зуун гэмгүй хүн хөнөөсөн “аллага”-ыг буруушаав. Тэрбээр “Украины тухай мэдээллүүд итгэл найдвар авчрах бус Бучагийн аллага гэх мэт харгислалыг олон нийтэд түгээлээ” гэж Пап лам Францис хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Киевийн ойролцоох Буча хотын гудамжинд Украины 400 гаруй энгийн иргэн цаазлуулсан байдалтай олдсон.

Тус нөхцөл байдлын зураг цахим сүлжээнд тарж, Путин дайны гэмт хэрэгтэн гэх цол зүүх болсон. Пап лам “Хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настны эсрэг хийж буй Оросын үйлдэл хэрээс хэтэрч байна. Гэм зэмгүй амиа алдсан иргэдийн сүнс тэнгэрт хашгирч, цус нь диваажинд урсаж байдаг” гэж хэлэв. Мөн ирэх долоо хоногт Украинаас дүрвэсэн иргэдийг индэр дээр гарч үг хэлэхийг Пап лам хүслээ. Францис энх тайвны төлөө нухацтай хэлэлцээ хийхийг бүх талд уриалан, дайныг дуусгавар болгохыг хүсэв. Тэрбээр “Энэ дайн зогсох болтугай! Зэвсэг чимээгүй болох болтугай. Үхэл, сүйрэл тарихаа боль!” гэж хашхиран үгээ дуусгажээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *