Categories
мэдээ нийгэм

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар жагсаж буй залуусын хүсэлт, шаардлагыг хэлэлцэх юм. Залуучууд бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, УИХ-ын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх зэрэг нийт 25 шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр тайван жагсаал хийж буй залуусын төлөөлөлтэй сая уулзаж, шаардлага, хүсэлтийг нь сонссон юм. Мөн тэрээр “УИХ-д үнэ тогтворжуулах хууль оруулсан байгаа. Батлагдана гэдэгт итгэлтэй байна. Хуулиар шатахууны үнийг 1000 төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлэх боломжийг олно гэж найдаж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа DNN.mn

Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар үнийн төслийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын өнөө өглөөний хуралдаанд Засгийн газраас гурил, мах, шатахууны үнийн өсөлтийг эхний ээлжид тогтворжуулах хуулийн төслийг оруулжээ.

Тус хуулийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *